Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

2023/12/15

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний технологи, чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн хугацаанд гарсан ахиц, дэвшил, шинжээчийн зөвлөмжийн биелэлтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангуулах, эмнэлгийн ажилтанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, удирдлагыг бодит мэдээлэл, санал зөвлөмжөөр хангах зорилгоор явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг хийдэг.

Уг явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг энэ сарын 14-ны өдөр тус төвийн Магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн болон Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хийж мэргэжил арга зүйгээр хангалаа.

Үнэлгээг төвийн захирлын батлагдсан удирдамж, хуваарийн дагуу, тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн аргачлалыг баримталж, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээнд мөрдөгдөж байгаа тушаал, журмын хэрэгжилт, магадлан итгэмжлэлийн хугацааны ахиц, дэвшил, зөвлөмжийн биелэлт, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тасаг нэгжийн тойрон үзлэг, боловсруулсан, баримтжуулсан баримт бичиг, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй ярилцлага хийх зэрэг аргуудыг ашиглан гүйцэтгэлээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар