ГАДААД СУРГАЛТАНД ХАМРАГДАХ БАГИЙН ЭМЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
2023/12/14Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2023 онд БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг богино хугацааны гадаад сургалтад хамруулсан. Тус сургалтыг өргөжүүлж, энэ онд хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 багийн эмч нарыг богино хугацааны гадаад сургалтад энэ ондоо багтаан хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сургалтад хамрагдах эмч нартай уулзаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргэхийн зэрэгцээ сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн улс хоорондын хамтын ажиллагаа, гадаад сургалт үргэлжлэн явагдах тул өндөр хариуцлагатай оролцохыг захин үдэн өглөө. Энэ удаагийн ээлжинд 12 аймгийн 42 багийн эмч оролцохоор өнөөдөр БНХАУ-ыг зорилоо.
.jpg)

.jpg)




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ