Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт”-ыг танилцуулах сургалт зохион байгууллаа.

2023/12/08

Стандарт, хэмжил зүйн газрын даргын  С/31 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандарт шинээр батлагдаж, 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлээд байна.

Эрүүл мэндийн салбарын байгууллагуудад уг стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус төвөөс Сургагч багш бэлтгэх сургалтыг  зохион байгуулж, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас 90 сургагч багшийг бэлтгэсэн.

Төвийн сургагч багш нар байгууллагынхаа нийт ажиллагсадад “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт”-ыг танилцуулах, эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч болон байгууллагын хаягжилт, гадаад, дотоод орчинд тавих ерөнхий шаардлагын талаархи мэдлэгийг олгохоор сургалт зохион байгууллаа. 

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар