Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Шинэчлэгдсэн хууль, журмын танилцуулга хийж байна.

2023/12/05

Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, ЭМС-ын 2023 оны А/295 дугаар журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хууль, журмуудын талаарх мэдээллийг түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах хүрээнд Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх хууль эрх зүйн орчин, тэдгээрт гарсан өөрчлөлт, шинэчлэлсэдэвт сургалт, мэдээллийг 54 төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг дүүрэг сум, багийн 9600 орчим эмнэлгийн мэргэжилтнүүдэд танхим болон цахим хэлбэрээр  зохион байгуулаад байна.

Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд нийт 60 мянга орчим эмнэлгийн мэргэжилтний бүртгэл үүсгэсэн бөгөөд 2023 онд багц цаг болон шалгалтаар нийт 12100 эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цахимаар сунгаж олгосон.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар