Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний сургагч багш бэлтгэлээ.

2023/11/29

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний сургагч багш нарын сургалт зохион байгуулж байна.

Сургалт нь  2023 оны “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр” -ийг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, үндэсний сургагч багш нарын мэдлэг,  чадварыг сайжруулах, шинэ сургагч багш нарыг бэлдэх зорилготой юм.

Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын чанарын албаны 60 мэргэжилтэн хамрагдаж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар