Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Багц цагийн богино хугацааны сургалт эрхлэх байгууллагын тэргүүн, сургалтын арга зүйч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2023/11/28

Тус төв нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.

Энэхүү чиг үүргийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах Багц цагийн богино хугацааны сургалт эрхлэх байгууллагын тэргүүн, сургалтын арга зүйч нарыг чадавхжуулах сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтаар

  • Төгсөлтийн дараах сургалтын хууль эрх зүйн орчин,
  • Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалт,
  • Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сангийн хэрэглээ, хөгжүүлэлт /Hr.hdc.gov.mn/ зэрэг агуулгаар төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн ба АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны тэнхмийн багш С.Наранчимэг "Эрүүл мэндийн үйлчилгээний стандарт MNS 7024:2023" талаар илтгэл тавилаа.

Сургалтад 70 гаруй сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл оролцов.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар