Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Өрхийн эрүүл мэндийн төвийн үр ашгийн тооцооллын үр дүнг танилцууллаа.

2023/11/28

Бүгд Найрамдах Франц улсын ФЕРДИ ОУ-н судалгааны байгууллагатай 2020 оноос хойш судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2020 онд “Сумын эрүүл мэндийн төвийн үр ашгийн тооцооллын судалгаа”-г гүйцэтгэж, үр дүнг Францын ОУ-н “Эрүүл мэндийн бодлого ба төлөвлөлт” сэтгүүлд хэвлүүлсэн.

Энэ удаад “Өрхийн эрүүл мэндийн төвийн үр ашгийн тооцооллын судалгаа”-г хийж, үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг танхим болон цахим хослосон хэлбэрээр 2023 оны 11 сарын 27-ны өдөр зохион байгуулж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэс,Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, нийслэл болон орон нутгийн ӨЭМТ-н удирдлагууд болох нийт 80 хүн оролцлоо.

Судалгааны үр дүнг ФЕРДИ ОУ-н судалгааны байгууллагын төлөөлөгч, профессор Жаки Маттонат танилцуулж цаашдын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн ӨЭМТ тус бүрээр үр ашгийг тооцоолох, орон нутгийн ӨЭМТ-үүдийг хамруулах, судалгааны аргачлалыг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар