Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Сургалт эрхлэх байгууллагын арга зүйч нарыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа.

2023/11/24

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/445 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын чиглэл, индексийн дагуу үндсэн мэргэшлийн 37, төрөлжсөн мэргэшлийн 20, мэргэжил дээшлүүлэх 18 нийт 44 /давхардсан тоогоор 75/ эрүүл мэндийн байгууллага сургалт эрхэлж байна.

Тус төвөөс эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын удирдлага, зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт эрхлэх байгууллагын сургалтын арга зүйч, сургалт удирдах багш, эмч мэргэжилтнийг өдөр тутмын мэргэжил арга зүй, мэдээ мэдээллээр ханган, жил бүр чадавхижуулах сургалт зохион байгуулж, мэдлэг, хандлага, ур чадварыг нэмэгдүүлдэг. 

Мөн эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн hr.hdc.gov.mn цахим санг нэвтрүүлэн, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, багц цагийн сургалтын бүртгэл, мэргэшүүлэх сургалтын элсэлт, төгсөлт болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт, зөвшөөрлийг сунгах хүсэлтийг хүлээн авах, мэргэжлийн зэрэг хамгаалах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, энэ жилийн 9 дүгээр сараас эхлэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөррийн гэрчилгээг цахимаар олгож, хөгжүүлэлтийг байнга хийж байна.  

Энэ хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт эрхлэх байгууллага, мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоодын эмч, мэргэжилтэн, сургалтын арга зүйч нарт зориулсан 3 удаагийн сургалтыг зохион байгуулж байна.

Эхний сургалтыг 11 сарын 23-нд зохион байгуулж, сургалт эрхлэх байгууллагын сургалтын арга зүйч нарт зориулан зохион байгуулж, төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтыг үр дүнтэй төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх, түүнд сургалтын арга зүйчийн үүрэг, оролцоо, хяналт, үнэлгээ агуулгын хүрээнд явагдлаа.

Мөн эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн цахим сангийн хэрэглээ, хөгжүүлэлт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх зүйн шинэчлэл, төгсөлтийн дараах сургалтын зохион байгуулалтад цаашид анхаарах асуудлын талаар нэгдсэн мэдээлэл хүргэн арга зүйгээр хангаж, ирэх жилд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, зөвшилцлөө.

Сургалтад УГТЭ-ийн дэд захирал, АУ-ны доктор О.Батгэрэл, АУШҮИС-ийн харъяа Монгол-Япон эмнэлгийн сургалтын менежер, АУ-ны доктор Б.Баттогтох нар төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт зохион байгуулж буй туршлагаа хуваалцан, АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны тэнхмийн багш, АУ-ны доктор, профессор С.Наранчимэг энэ оны 7 дугаар сараас шинээр батлагдан хэрэгжиж буй Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандартын талаар мэдээлэл өгсөн үр дүнтэй боллоо.

Дараагийн сургалтыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөлд зориулан хөтөлбөрийн арга зүйн сургалт, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын эмч, мэргэжилтэн, сургалтын арга зүйч нарт зориулан багц цагийн богино хугацааны сургалтыг үр дүнтэй явуулах чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

   

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар