Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДАХ СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/11/24

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дор “Сувилагчаа сонсъё” хүндэтгэлийн чуулган, “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, манлайлал” хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулагдсан. Тус арга хэмжээний мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Эрүүл мэндийн сайд сувилагч, эх баригч нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор гадаад улсад сургахаар  шийдвэрлэсэн.

Үүний хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын 200 сувилагч, эх баригч нарыг Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад мэргэжил дээшлүүлж сургах ажлыг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байна.

Энэ удаа БНСУ-ын Сунчонхян их сургуулийн Сөүл Бүчон эмнэлэгтэй хамтран зохион байгуулах 3-р ээлжийн сургалтыг ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Э.Цэрэнчунт, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Лхам-Эрдэнэ нар ахлан явна. Энэ удаагийн сургалтад 11 аймгийн 18 сувилагч, 3 эх баригч нийт 21 эмнэлгийн мэргэжилтэн 11 дүгээр сарын 27-ны өдөрөөс 12 сарын 01-ний өдөр хүртэл 5 хоногийн хугацаанд сургалтандаа хамрагдах гэж байна. Өнөөдөр ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Отгончимэг нар сургалтад хамрагдаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар