Гадаад сургалтад суралцсан сувилагчидын тайлангийн хурал боллоо.
2023/11/23Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМХТ-өөс зохион байгуулж байгаа билээ.Тус үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран “Хятад-Монголын сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг зохион байгуулсан ба энэ оны сүүлийн ээлж буюу 3-р ээлжийн 34 сувилагчид сургалтаа амжилттай дуусгасан.
Сургалтын үр дүнгийн тайлангийн хурлыг 11 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгууллаа.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа хурлыг нээж, амжилттай оролцон ирсэн сувилагчиддаа баяр хүргэлээ. Цаашид сурсан, судалсан зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэх, сургалтынхаа үр дүнг гаргахыг сувилагчдаасаа хүсэв.
Сувилагчид цай дарсны эмчилгээ, шар тосон бариа, чихний бэлчирээр дамжин эмчилгээ хийх засал гэх мэт уламжлалт анагаах ухааны арга зүй, технологийн талаар онол, дадлага хосолсон сургалтад хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Мөн сувилахуйн бүтэц, үйл ажиллагааны стандарт, сувилагчийн чадавхийн ангилал зэрэг эх орондоо нутагшуулах, сувилагчдыг дэмжих талаар санал солилцлоо. Давсан жин засал, эмнэлгийн өрөөний зохион байгуулалттай холбоотой хэрэгжүүлж болохуйц зүйлсээ зарим сувилагчид аль хэдийн эмнэлэгтээ хэрэгжүүлээд эхэлсэн байв




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ