Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Төвийн захирал, албадын дарга, мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өглөө.

2023/11/22

ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД/-ийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хэлэлцүүлэг 11-р сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Уг хэлэлцүүлэгт тус төвийн захирал, албадын дарга нар болон мэргэжилтнүүд оролцож ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Ноцтой байдлын захирал Др.Бабатунде, Стратегийн харилцаа холбоо, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо хариуцсан ахлах зөвлөх Пегги Ханна нартай уулзалт хийж, хөндлөнгийн хамтарсан үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн талаар холбогдох нэмэлт мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд хөндлөнгийн хамтарсан үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг салбар хоорондын байгууллагууд хамтран хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, тогтолцоог бэхжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарна гэдгийг Хамтарсан үнэлгээний багаас онцоллоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар