Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023/11/13

Чанарын талаарх бүх нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 2 дахь долоо хоногт “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэмдэглэлт өдөртэй холбоотойгоор 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас цахим сургалт зохион байгууллаа.

“Чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх нь” сэдвийн хүрээнд Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Л.Бор илтгэл тавьж, чанарын талаар ерөнхий ойлголт, үр дүнтэй, аюулгүй, үйлчлүүлэгч төвтэй, хүлээгдэлгүй, үр ашигтай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд онолын мэдлэг олгосон.

Мөн 11 сарын 14-нд тохиох “Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр”-ийг угтан, АШУҮИС-ийн АУСургуулийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн зөвлөх багш, АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан “Чихрийн шижин хэв шинж – 2-ийн оношилгоо, менежмент – ДЭМБ-ын HEARTS D протокол”, НЭМ-ийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, НЭМУ-ны доктор, дэд профессор Я.Энхжаргал “Чихрийн шижингийн үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээний багц”, УНТЭ-ийн ДШС-Диабетийн төвийн сургагч багш, НЭМУ-ны магистр Г.Мөнхтуяа “Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн өөрийн хяналт, сувилахуйн тусламж үйлчилгээний онцлог”-ийн талаар тус тус лекц уншиж, дэлхий хэмжээнд” Чимээгүй тахал” хэмээн нэрлэгдэж буй чихрийн шинжин-2-ийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын хүрээнд анхаарах асуудлын талаар хичээл заалаа.

Сургалтад бүрэн хамрагдсан нийслэл болон орон нутгийн, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 592 эмнэлгийн мэргэжилтэнд тасралтгүй сургалтын 1 багц цагийн гэрчилгээ олгов.

Сургалтын хичээлүүдийг ЭНДЭЭС татаж авч үзнэ үү.

1. Чихрийн шижин хэвшинж - 2 оношилгоо, менежмент /Профессор Х.Алтайсайхан MD, PhD/

2. Чихрийн шижин сувилахуйн тусламж /Я.Энхжаргал НЭМУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, НЭМСТ-ийн эрхлэгч/

3.Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн өөрийн хяналт, сувилахуйн тусламж үйлчилгээний онцлог / Г.Мөнхтуяа УНТЭ-ийн ДШС-Диабетийн төвийн сургагч багш, НЭМУ-ны магистр/

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар