Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Жайка олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа

2023/11/10

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй 2015-2020 онд  "Анхан болон хоёрдох шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл", 2021-2024 онд "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Эдгээр төслүүдийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа болон тэдгээрийн үр дүнг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон албадын дарга нар Жайка олон улсын байгууллагын талаас Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токужи, Хөтөлбөрийн ахлах ажилтан Э.Анхцэцэг, сайн дурын зохицуулагч Нагаи Маки, төслийн нэгжийн Эх барихуй хариуцсан мэргэжилтэн Икэмото Мэгүми, төслийн зохицуулагч Камэда Харүо нар оролцлоо.

Хамтран хэрэгжүүлсэн төслүүд нь үр дүнтэй хэрэгжсэн бөгөөд цаашид ч хамтран ажиллахдаа таатай байгаагаа талууд онцлон тэмдэглэлээ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар