Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2026.2 сар
5,561
Халдварт бус өвчин 2026.2 сар
578,942

БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДАХ СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/11/10

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дор “Сувилагчаа сонсъё” хүндэтгэлийн чуулган, “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, манлайлал” хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулагдсан. Тус арга хэмжээний мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Эрүүл мэндийн сайд сувилагч, эх баригч нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор гадаад улсад сургахаар  шийдвэрлэсэн.

Үүний хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын 200 сувилагч, эх баригч нарыг Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад мэргэжил дээшлүүлж сургах ажлыг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байна.

Энэ удаа БНСУ-руу ЭМЯ-ны ТЗУГ-ын Салбарын хууль эрх зүйн нэгдсэн зохицуулалт хариуцсан шинжээч Ш.Мөнгөнцэцэг ахлан, 12 аймаг, 2 төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нийт 11 эх баригч, 9 сувилагчаас бүрдсэн баг 11 дүгээр сарын 13-ны өдөр БНСУ-ыг зорих гэж байна. Өнөөдөр ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, тус төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн нар сургалтад хамрагдаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Энэхүү сургалтаар Сувилахуйн, эх барихуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтний чадавхыг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 5 хоногийн хугацаанд онол, практик хослуулан туршлага суралцах болно.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар