Эх барихуйн “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” 3 дахь удаагийн сургалт явагдаж байна
2023/11/10Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй 2015-2020 онд хэрэгжүүлсэн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсоргуй болгох төслийн дэмжлэгээр 2016 оноос “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн.
2021-2024 онд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн болон Эх барихуйн сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 1514 эмч, 326 сувилагч, 48 эх баригчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэгдсэний 83 эмч, 46 сувилагч, 10 эх баригч нь чиглүүлэгч багшаар бэлтгэгдсэн.
Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын Эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо бэхжүүлэх, Шинэ эх баригчийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, тэднийг дагалдуулах олон жил ажилласан туршлагатай Эх баригчийг Эмнэлзүйн сургагч багшаар бэлтгэх, Эх баригчийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг зохион байгуулах, Эх баригч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулах, Эх баригчийн эмнэл зүйн шатлалыг боловсруулах, Эх баригчийн үзүүлэх тусламж үйлчилгээний свандартыг шинэчлэхэд санал зөвөлгөө өгөх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж байна.
Үүний нэг нь шинэ эх баригчийг дагалдуулах, төгсөлтийн дараах сургалтын чанарын тогтолцоог бэхжүүлэхэд эмнэл зүйн сургалт удирдах Эх баригчийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Эх барихуйн сургагч багш бэлтгэх 3 дах удаагийн сургалтад ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Амгалан, Өргөө, Хүрээ АГ болон хөдөө орон нутгаас Булган АНЭ, Өвөрхангай аймгийн БОЭТ-өөс 24 ЭХ БАРИГЧ хамрагдаж байна.
Сургалтыг Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” сургалтын агуулгын хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС, ЭХЭМҮТ, Амгалан, Өргөө АГ-т бэлтгэгдсэн үндэсний чиглүүлэгч багш нар удирдан чиглүүлнэ.
Мөн энэ удаагийн сургалтад Орхон БОЭТ, ЭХЭМҮТ-ээс бэлтгэгдсэн чиглүүлэгч 2 багш АЖИГЛАГЧААР оролцож байна.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ