ИРГЭН ТА ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭЭД QR -ААР СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ҮНЭЛГЭЭ ӨГӨӨРЭЙ.
2023/11/09Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах олон арга хэрэгслүүдийн нэг юм.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас төсвөөс санхүүждэг нийслэл болон орон нутгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн нэгдсэн үнэлгээг зохион байгуулдаг.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүрэг, өрх, сумын эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг, Хүүхдийн сэргээн засах төвүүд, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв гэх мэт бүхий л эрүүл мэндийн байгууллагад амбулаториор эмчид үзүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн иргэд энэхүү сэтгэл ханамжийн судалгаанд оролцож болно.
Ухаалаг гар утасны тусламжтайгаар эмнэлгүүдэд байршуулсан QR-ийг 1 удаа уншуулж, тухайн эмнэлгийн эмчийн үзлэгийн цаг товлол, орны хүлээгдэл, эмчилгээ, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, ажлын хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлагын талаарх цөөн асуултуудад хариулах замаар эмнэлгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү чанартай, илүү хүртээмжтэй болгохын тулд иргэн бүр сэтгэл ханамжийн судалгаанд оролцохыг уриалж байна
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ