Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“Сувилагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын 3 дахь удаагийнх эхэллээ

2023/11/07

ЭМЯ, ЭМХТ-өөс Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах ажлын хүрээнд сувилагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран “Сувилагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү сургалтын гуравдугаар ээлжээр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгуулагуудын нийт 34 сувилагчид хамрагдаж сургалтын нээлтийн хичээл өнөөдөр эхэллээ.

Сургалтыг нээж ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн намын хорооны дарга Хурц, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Хандармаа болон сувилагчдын төлөөллөөс Шүд эрүү нүүрний төвийн сувилахуйн дарга О.Сэрсмаа үг хэллээ.

Сургалтын эхний өдөр “Хятадын нарийн мэргэжлийн сувилагчийн хөгжлийн түүх, өнөөгийн байдал”, “Өвчтөний үнэлгээний төрөл” сэдвээр лекц орлоо.

Суралцагчид “Мэргэжлийн ёс зүй”, “Цай болон дарсны эмчилгээний онол, клиник хэрэглээ”, “Монгол эмийн наалт эмчилгээ, түүний эмнэлзүй”, “Шинэ сувилагчид зориулсан сургалт, төлөвлөлт”, “Шар тосон эмчилгээ”, “Яаралтай тусламж” агуулгын хүрээнд онол, дадлагыг хослуулан 6 хоног суралцана.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар