Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ГАДААД СУРГАЛТАД СУРАЛЦСАН СУВИЛАГЧ НАР ТАЙЛАНГАА ТАВЬЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

2023/11/02

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМХТ-өөс зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран “Хятад-Монголын сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байгаа ба 2-р ээлжийн 34 сувилагч сургалтаа амжилттай дүүргээд ирсэн.

Эдгээр сувилагч нарын сургалтанд хамрагдсан үр дүнгийн тайлангын хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгууллаа.

Тэд 100% улсын зардлаар  анх удаа гадаад сургалтад суралцуулсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ “Насны ангиллаар ажлын ачааллыг тооцож, хуваарилалт хийх”, “Шинэ сувилагчид зориулсан сургалт, төлөвлөлт хийх”, “Хог хаягдлын ангилал, тэмдэглэгээ”,  “Цай болон дарсны эмчилгээний хэрэглээ”, “Шар тосон эмчилгээ”, “Давсан жин засал”, “Шаардлагатай үед туслах ажилтан дуудах үйлчилгээ” зэргийг хэрэглэхэд өртөг, гаж нөлөө бага учир нутагшуулах боломжтой талаар санал солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар