ЗАВХАН АЙМАГТ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БОЛОН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023/10/31Тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын сургалт болон хяналт шинжилгээ үнэлгээ хийхээр чанарын үндэсний сургагч багш ЭМХТ-ийн Магадлан мтгэмлэлийн албаны мэргэжилтэн Л.Бор, ХСҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга Б.Баасанжав, ХӨСҮТ-ийн Эмнэлгээс шалтгаалах халдвартай тэмцэх тасгийн эрхлэгч Г. Нарантуяа, ЭХЭМҮТ-ийн Чанарын менежер Ч.Дуламрагчаа нараас бүрдсэн баг 10 сарын 22-27-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.
Сургагч багш нар 10 сарын 23-24-нд 2 өдрийн онол, дадлага хосолсон танхимын сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн сургалтын танимд зохион байгуулж, сургалтын нээлтэнд Завхан аймгийн ЭМГ-ын харьяа Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Дашдаваа оролцлоо.
Сургалтад аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлын алба, багийн дарга, гишүүд болон бусад эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан ба нийт 76 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн, 2 багц цагийн сургалтанд хамрагдлаа.
Сургалтаар чанар, аюулгүй байдлын талаар төрөөс баримтлалж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, чанар болон эрсдэлийн тухай ойлголт, тусламж, үйлчилгээтэй холбоотой тохиолдол, түүний бүртгэх, дүн шинжилгээ хийх, чанар, аюулгүй байдлыг сайжруулах асуудлын модны арга, Ишикавагийн диаграм, ижил мэргэжилтний үнэлгээ, хэрэглэгчийн үнэлгээ, үндэсний болон олон улсын чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүд, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад халдварын сэргийлэлт, хяналт, эрүүл мэндийн ажилтны дархлаажуулалт, өртөлт, өртөлтийн дараах сэргийлэлтийн арга хэмжээний талаар сургагч багш нар онолын мэдлэг олгосон. Мөн тусламж, үйлчилгээтэй холбоотой тохиолдол, эрсдлийг хэрхэн ялгах, халдварын сэргийлэлт, хяналтын талаар дадлага ажлыг зохион байгуулж, суралцагсдын онолын мэдлэгийг бататгалаа.
Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албадын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хүрээнд ЭМГ-ын дарга М.Үржинханд, Чанар хариуцсан мэргэжилтэн Оюунсувд, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Г. Ганчимэг, Чанарын менежер Э.Төгсжаргал Сувилахуйн албаны дарга Б. Болормаасүрэн нартай уулзалт хийж, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч мэдээлэл солилцсон. Мөн ЭМЯ-ны ТНБДаргын 2022 оын А/77 тоот тушаал, ЭМССайдын 2015 оны 363 тоот тушаалаар батлагдсан үнэлгээний шалгуурын дагуу боловсруулсан тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр 38, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр боловсруулсан 45 шалгуур үзүүлэлтийн дагуу явцын дэмжлэгт үнэлгээг хийсэн. Үнэлгээний явцад аймгийн Нэгдсэн эмнэлэг болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын албаны үйл ажиллагаа, чанар сайжруулах, төлөвлөгөө, түүний хэрэгжилттэй танилцан, шалгуур үзүүлэлтийн дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сажруулах чиглэлээр газар дээр нь зөвлөмж өгч ажилласан.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ