Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Эрүүл мэндийн статистик мэдээллийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт-үнэлгээ хийлээ.

2023/10/27

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын баталсан удирдамжийн дагуу Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хулд сумын Эрүүл мэндийн төв, Луус сумын Эрүүл мэндийн төв, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв, Ханбогд сумын Эрүүл мэндийн төв, “Хатанзаяат Говь” хувийн эмнэлэгт Эрүүл мэндийн мэдээллийн албаны мэргэжилтнүүд 10 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд томилолтоор ажиллалаа.

Тус томилолтын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, анхан шатны маягт хөтлөлт, статистик мэдээ, тайлангийн чанар, мэдээний сангийн бүрдэл, архивлалт, статистик үйл ажиллагааны жилийн гүйцэтгэл болон дотоод хяналтын төлөвлөгөө түүний хэрэгжилт, тайлагналт тэдгээрийн үр дүн, чанарт дэмжлэгт хяналт-үнэлгээ хийж, цаашид статистикийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар