Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СУРГАЛТ БОЛЛОО

2023/10/26

Сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Увс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийг чадавхжуулах зорилгоор чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлт сэдвүүдээр тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын үндэсний сургагч багш нар хичээл орсон.

Уг сургалтад хамрагдсан төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 110 эмнэлгийн мэргэжилтнүүдэд тасралтгүй сургалтын 2 багц цаг олголоо.

Мөн Наранбулаг сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар