Төвийн мэргэжилтнүүд орон нутагт албан томилолтоор ажиллаа.
2023/10/25Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад 10 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд тус төвийн мэргэжилтнүүд албан томилолтоор ажиллаа.
Уг томилолтоор:
- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, ажлын ачаалал, тулгамдаж буй асуудал, хүний нөөцийн хэрэгцээг хүн амын өвчлөл, тоног төхөөрөмжийн хүрэлцээтэй уялдуулан судлах ажлын хүрээнд мэдээлэл цуглуулав. Энэ нь цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд тулгуурласан оновчтой төлөвлөлт хийх суурь судалгаа болох ач холбогдолтой юм.
- 2018-2022 онд улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад тухайн аймгаас суралцаж буй эмч эмнэлгийн мэргэжилтний гуравласан гэрээний хэрэгжилтэд хяналт хийж, мэргэшсэн чиглэлээрээ ажиллаж буй эсэх, ажиллаагүй тохиолдолд шалтгаан нөхцлийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал, зөвлөмж өглөө.
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдлуудын бүртгэл, авч буй хариу арга хэмжээний талаар судалсан. Үр дүнд тулгуурлан эрүүл мэндийн салбарын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн осол, гэмтлийг бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах, бодлого шийдвэр гаргахад нотолгоот мэдээлэл бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
Биднийг найрсгаар хүлээн авч судалгаанд идэвхтэй хамрагдсан Аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга, мэргэжилтэн, эмч сувилагч нарт талархал илэрхийлье.





Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ