БНСУ-Д 17 СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ СУРАЛЦАЖ БАЙНА
2023/10/20Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ онд багтаад 200 сувилагч, эх баригчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд ЭМЯ, ЭМХТ-өөс сувилагч мэргэжилтнийг чадавхжуулж, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор БНХАУ, БНСУ-д сургалтад хамруулж байна.

БНСУ-д сургалтад хамрагдах сувилагч, эх баригч нарын эхний баг тус улсадочсон. Есөн аймаг, төрөлжсөн мэргэшлийн хоёр эмнэлгийн 17 сувилагч, эх баригч энэ сарын 16-наас эхлэн Сунчонхян их сургуулийн Сөүл Бүчон
эмнэлгийн Сувилахуйн тэнхмийн үйл ажиллагаатай танилцаж, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, сувилагчийн гүйцэтгэж буй үүргийн талаар мэдээлэл авч, шинэ сувилагчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар туршлага судалж байна. Мөн энэ удаагийн сургалтаар өвчтөний биеийн байдлыг үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагчийн ёс зүй, хандлагазэрэг сэдвээр онол, дадлага хосолсон хэлбэрээр сургалт авах юм.
.jpg)
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ