ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2023/10/19Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/35 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний стандартыг боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын долоодугаар сарын 07-ны өдрийн С/31 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандарт шинээр батлагдан долоодугаар сарын 26-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.
ЭМЯ, ЭМХТ-өөс уг стандартыг эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсдад танилцуулах, сурталчлах, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх хүрээнд сургагч багш бэлтгэх сургалт явуулж эхэллээ.
Тус сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрийн сургалтад төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, амаржих газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс 30 эмч, мэргэжилтэн оролцож, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний стандартыг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдээс бүрдсэн баг сургалтыг удирдан явууллаа.
Энэхүү сургалтаар эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний зорилго, үнэт зүйл, үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх, байгууллагын гадаад, дотоод орчин, эрүүл мэндийн ажилтанд тавих ерөнхий шаардлага, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээ болон үүсч болохуйц асуудал, бэрхшээл, зөрчил, үл ойлголцлыг нотолгоонд суурилан илрүүлэх арга зүй, сургагч багшийн үүрэг, хяналт-шинжилгээ, эргэх холбоо зэрэг цогц чадамж бүхий агуулгад суралцуулахаар зорьж буй юм.
Сургалтын үр дүнд “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах ур чадвартай, эерэг хандлага бүхий цогц мэдлэгтэй, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, нотолгоонд суурилсан үйлийг судлах арга зүйд мэргэшсэн сургагч багш бэлтгэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ