Сувилагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болж байна.
2023/10/18ЭМЯ, ЭМХТ-өөс Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран “Сувилагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 34 сувилагч мэргэжилтэн хамрагдаж байгаа ба “Хятад улсын сувилагч мэргэжилтний хөгжлийн түүх”, “Монгол эмнэлгийн өнөөгийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт лекцээр эхэллээ.
Улмаар “Чихний бэлчирийн эмчилгээ, засал”, “Цус сэлбэх арга зүй”, “Өвдөлт намдаах монгол анагаах ухааны зүү эмчилгээний эмнэл зүй” чиглэлээр дадлага сургалт үргэлжиллээ.
Суралцагчид “Мэргэжлийн ёс зүй”, “Цай болон дарсны эмчилгээний онол, клиник хэрэглээ”, “Монгол эмийн наалт эмчилгээ, түүний эмнэлзүй”, “Шинэ сувилагчид зориулсан сургалт, төлөвлөлт”, “Шар тосон эмчилгээ”, “Яаралтай тусламж” агуулгын хүрээнд онол, дадлагыг хослуулан 6 хоног суралцана.


Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ