Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Гадаадад суралцсан сувилагчид тайлангаа тавьж, санал солилцлоо

2023/10/16

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар хэрэгжүүлж буй БНХАУ, БНСУ-д нийт 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМХТ-өөс зохион байгуулж байгаа ба эхний ээлжийн 30 сувилагч 09 дүгээр сард ӨМӨЗО-ны Хох хотын Олон Улсын Монгол эмнэлэг дээр сургалтад хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргэн ирсэн.

Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд 10 дугаар сарын 13-ны өдөр Хятад-Монголын сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтанд хамрагдсан үр дүнгийн тайлангийн хурлыг амжилттай зохион байгуулав.

Тэд сурсан мэдсэнээ өөрсдийн байгууллагадаа нутагшуулъя гэсэн чин хүсэл эрмэлзэл дүүрэн байлаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар