Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ГАДААД СУРГАЛТАНД ХАМРАГДАХ СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/10/13

БНХАУ, БНСУ-д нийт 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМХТ-өөс зохион байгуулж байгаа ба эхний ээлжийн 30 сувилагч 9 дүгээр сард ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлэг дээр сургалтад хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргээд ирсэн билээ.

Энэ удаа БНСУ-руу 17 сувилагч, эх баригч нарын бүрэлдэхүүнтэй эхний ээлж,  ӨМӨЗО-ы Хөх хотруу 34 сувилагчийн бүрэлдэхүүнтэй 2-р ээлж ийнхүү  явж байна.

Эдгээр мэргэжилтнүүдийг ӨМӨЗО-ы Хөх хотын ОУ-ын Монгол эмнэлгийн хороо, БНСУ-ын "Soonchunhyang University Hospital" эмнэлэг дээр хүлээн авах бөгөөд сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, сувилагч, эх баригч мэргэжилтний гүйцэтгэж буй үүрэг, шинэ сувилагч, эх баригчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар, мөн өвчтөний биеийн байдлыг хэрхэн үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагч мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүй зэрэг тодорхой сэдвүүдээр хичээл зааж, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.

Сургалтад оролцохоор явж буй мэргэжилтнүүдтэй ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр уулзаж мэргэжил мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргэхийн зэрэгцээ сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн улс хоорондын хамтын ажиллагаа, гадаад сургалт үргэлжлэн явагдах тул өндөр хариуцлагатай оролцохыг онцлон захилаа.

Тэрбээр ЭМЯ, ЭМХТ-өөс энэ оны арваннэгдүгээр сард багтаан 200 сувилагч, эх баригчийг БНСУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад

хамруулах ажлыг зохион байгуулж дуусгахаар төлөвлөж байгааг хэллээ.


БНСУ-ыг зорих эхний ээлжийн багийг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан шинжээч О.Батбаяр ахлан явах бол Хөх хотын сургалтын 2-р ээлжийн багийг ЭМХТ-ийн Захиргаа санхүү удирдлагын албаны дарга Л.Оюунчимэг ахлаж, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад таваас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа шилдэг 51 сувилагч, эх баригч нар явж байгаа юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар