ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
2023/10/11Тус төвөөс өнөөдөр төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийг Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа, Эрүүл мэндийн хөгжлийн төв, үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх 28 байгууллагын захирал, дарга, сургалтын албаны дарга, сургалтын арга зүйчид, 2023-2024 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтын 33 чиглэлээр шинээр элссэн 600 гаруй элсэгчид оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа үг хэлж элсэгчдэд болон эмнэлзүйн сургалтыг гардан зохион байгуулж байгаа сургалт эрхлэх эрүүл мэндийн байгууллагын удирдлага, сургалтын алба, эмнэлзүйн сургагч багш, сургалтад оролцдог бүхий л талуудад талархал илэрхийлэн сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга С.Эрдэнэтуяа хэлсэн үгэндээ “ Төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд сургалтын чанарыг сайжруулах, сургалт эрхлэх байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд Эрүүл мэндийн яамнаас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар дурдаад, Монгол улсад нэгдсэн хөтөлбөрийн агуулгаар цогц чадамжтай мэргэшсэн эмчийг бэлтгэх нь бид бүгдийг зорилго” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Уг нээлтийн ажиллагааны үеэр сургалт эрхлэх байгууллагын удирдлагууд шинэ элсэгчдэд сургалтын гарын авлага, суралцагчийн дэвтэр гардуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга, Монгол Улсын төрийн соёрхолт, ардын эмч, дотрын анагаах судлалын зөвлөх эмч Норовын Оюундэлгэр “Эмчийн хандлага”, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор Ойдовын Батгэрэл “Резидент эмчээс хүсэн хүлээгдэж буй Professionalizm” сэдвүүдээр сонирхолтой лекцийг уншсан.




Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ