Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2023/10/02

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хороотой хамтын ажиллагааны хүрээнд Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтын нээлтэд ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны дарга Чин Сарна нар оролцож сургалтын ач холбогдлын талаар мэдээлэл хийж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний заавар, монгол эмийн аюулгүй хэрэглээний тухай онолын сургалт бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн уламжлалт анагаах ухааны 80 гаруй эмч оролцлоо.

Уг сургалтыг онол, эмнэл зүйн дадлага хосолсон хэлбэрээр БНХАУ-ын Өвөр монголын Олон Улсын Монгол эмнэлгийн эрдэмтэн, багш, судлаач, Эмнэл зүйн сургагч багш нар удирдан явуулна.

Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтад хамруулах, эмнэл зүйн судалгаа шинжилгээ хийх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгтэй 2017 онд "Хамтран ажиллах санамж бичиг" байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар