Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Томилолтоор орон нутагт ажиллаа

2023/09/27

Тус төвийн мэргэжилтнүүд 9 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудад томилолтоор ажиллаа.

Уг томилолтоор

  • Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, ажлын ачаалал, тулгамдаж буй асуудал, хүний нөөцийн хэрэгцээг хүн амын өвчлөл, тоног төхөөрөмжийн хүрэлцээтэй уялдуулан судлах ажлын хүрээнд мэдээлэл цуглуулав. Энэ нь цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд тулгуурласан оновчтой төлөвлөлт хийх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
  • 2018-2022 онд улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад Дундговь, Өмнөговь аймгаас суралцаж буй эмч эмнэлгийн мэргэжилтний гуравласан гэрээний хэрэгжилтэд хяналт хийж, мэргэшсэн чиглэлээрээ ажиллаж буй эсэх, ажиллаагүй тохиолдолд шалтгааныг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал зөвлөмж өгч ажиллаа.
  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдлуудын бүртгэл, авч буй хариу арга хэмжээний талаар судалсан. Үр дүнд тулгуурлан эрүүл мэндийн салбарын мэргэжлээс шалтгаалах  өвчлөл,  үйлдвэрлэлийн осол гэмтлийг бууруулахад чиглэсэн  зөвлөмж  боловсруулах,  бодлого шийдвэр  гаргахад нотолгоот мэдээлэл бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар