Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа
2023/07/26Эрүүл мэндийн хөгжийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд улсын эмнэлгийн эмч нарт нээлттэйгээр тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ.
Тус хөтөлбөрт шалгуурыг ханган тэнцсэн 4 эмч 06 сарын 19-7 сарын 14-ны хооронд 4 долоо хоногийн хугацаанд БНСУ-д суралцаад ирлээ.
Тус хөтөлбөрт Гёнги аймагт харьяалагдах томоохон улсын эмнэлгүүд оролцдог бөгөөд энэ удаад:
- Korea University Hospital-д Хөхний хавдарын эмчилгээ, мэс заслын чиглэлээр Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний хавдарын тасгийн дарга П.Батсүх
- Кореа их сургуулийн Ансан эмнэлгийн Урологийн тасагт УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн их эмч П.Мягмарсүрэн
- БНСУ-ын Бүчон Католокийн их сургуулийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмэгтэйчүүдийн эмч А.Тания, УНТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн мэдрэлийн мэс заслын эмч М.Золбоо нар мэдлэг боловсролоо дээшлүүлэн, өөрсдийн ур чадварыг БНСУ-ын холбогдох эмч нарт болон гадны олон улсын эмч нарын дунд амжилттай харуулан, мэдлэг ур чадвараа бататгаад ирлээ.
Түүнчлэн Солонгосын хөхний хавдрын эмчилгээ, мэс засал, мэс заслын дараагийн чиг хандлага робот мэс заслын сургалтуудад хамрагдсан П.Батсүх эмч тус эмнэлэгт мэргэжил дээшлүүлж байгаа бусад гадаадын эрүүл мэндийн салбарын шилдэг төгсөгч тодруулах арга хэмжээнд илтгэл тавин шилдэг төгсөгчөөр шалгарч МУ-ын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өргөлөө.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ