“Үерийн аюул, гамшгийн үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах” сэдэвт цахим сургалт хийлээ
2023/07/17Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үер, усны аюулын нөхцөл байдал нь болзошгүй осол гэмтэл, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчин, ус, хөрсний хэвийн үзүүлэлт өөрчлөгдөх зэрэг дараа, дараагийн эрсдэлийг үүсгэдэг тул нөхцөл байдлаас хамаарч гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байна.
Үүний хүрээнд үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдаж байгаа резидент эмч нарт гамшгийн үеийн хууль эрх зүйн орчин, үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлт, үерийн улмаас үүсэж болзошгүй гэдэсний халдварт өвчний эмнэлзүй, ялган оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл өгч тэднийг чадавхижуулах зорилгоор төвийн захирлын баталсан удирдамжийн дагуу “Үерийн аюул, гамшгийн үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах” сэдэвт цахим сургалтыг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, АӨСҮТ, ГССҮТ, ЭНЭҮТ-2, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭСҮТ, УАУТХ, ЦТЭ, Амгалан, Өргөө, Хүрээ АГ ТМЭ, Дорнод БОЭТ, ЭМЖЖ эмнэлгийн 170 гаруй резидент эмч нар хамрагдсан.
Сургалтын хөтөлбөрийн дагуу “Гамшгийн үеийн хууль эрх зүйн орчин” сэдвээр ЭМХТ-ийн ДЗА-ны дарга Д.Бямбасүрэн, “Халдварын сэргийлэлт, хяналт, Хамгаалах хувцас хэрэгслийн зөв хэрэглээ, Орчны халдваргүйжүүлэлт” сэдвээр ХӨСҮТ-ийн Халдвар судлаач эмч АУ-ны магистр, ахлах зэргийн эмч Б.Соёлмаа, “Гэдэсний халдварт өвчний үеийн эмнэлзүй, ялган оношилгоо, эмчилгээ” сэдвээр Халдвартын эмч АУ-ны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Н.Даваахүү нар удирдаж явууллаа.



Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ