Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ХӨЦМ-ийн сургалт Дорноговь аймагт боллоо

2023/05/18

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт"-ыг  НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр орон нутагт зохион байгуулж, бэлтгэгдсэн сургагч багш нар хичээлийг зааж байгаа билээ.

Уг сургалт одоогийн байдлаар 12 аймагт зохион байгуулагдаад байгаа бөгөөд энэ удаад Дорноговь аймагт болж байна.

ХӨЦМ-ийн шинэчилсэн модулын дагуу зохион байгуулж буй уг сургалтад тухайн аймгийн анхан шатны бүх эрүүл мэндийн байгууллагууд буюу өрх сумдын эмнэлгүүдээс эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд ХӨЦМ-ийн талаар хичээлүүд орохоос гадна хүүхдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нь сайжруулах  юм.  Энэ үеэр мөн сургалтад хамрагдаж буй эмч нарыг гарын авлагаар хангаж байгаа юм.

Дорноговь аймагт зохион байгуулж буй уг сургалтыг ХӨЦМ-ийн үндэсний сургагч багш Ш.Оюухүү удирдан явуулж байна.



Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар