Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.10 сар
30,338
Халдварт бус өвчин 2024.10 сар
3,053,395

Дотуур байр

Тус төвийн 2 дугаар байр буюу Эмч нарын байр нь 1960 онд ашиглалтанд орсон барилга бөгөөд хөдөө орон нутгаас мэргэжил эзэмших, дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар ирж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд байрлах зориулалттай юм.

Барилгын одоогийн төлөв байдал нь дотор цахилгааны монтаж гэмтэл ихтэй, норм стандартын шаардлага хангахгүй, агааржуулалт ажилладаггүйгээс хана, таазны шавар шохой нурсан, мөгөөнцөртсөн, босоо болон налуу хагарал, ан цав үүссэн бөгөөд энэ нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдээгүй, барилгын
чанар нь стандартын шаардлага хангахгүй байгаа.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсээс тус барилгад биет, хэмжилт судалгаа,
тооцоо хийж “БОЛЗОШГҮЙ ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ” гэж паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гарган 2022.09.19-нд өгсөн.

Иймээс төгсөлтийн дараах сургалтад хөдөөорон нутгаас суралцахаар ирж байгаа эрүүл мэндийн ажилтныг дотуур байраар хангах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

-Хот байгуулалтын хөгжлийн газрын акт 2022 он

- Үндэсний аудитын газрын шаардлага 2021 он

- Барилгын хөгжлийн төвийн дүгнэлт 2018 он

- Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт 2015 он