Хүн амын тоо 2025 он
3,591,120
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД АШИГЛАГДАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРСАН МЭДЭЭЛЭЛ

2026/05/05

                      Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.”, хууль тогтоомжийн биелэлтэд Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын 2025 оны А/130, А/58 дугаар “Журам шаардлага шинэчлэн батлах тухай”, 2025 оны А/489, А/154 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

                      Тус төвд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамж хөгжүүлэгч 8 компаниудаас программ хангамжаа үнэлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу ажлын хэсгийн хурал 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Үүнд:

  1. 1. Иклиник ХХК-ийн “E-clinic систем”,
  2. 2. Вингс ХХК-ийн “Wings систем”,
  3. 3. Метекс плас ХХК-ийн  “E-Health систем”,
  4. 4. Гандо софт ХХК-ийн “TelMed(suminfo) систем”,
  5. 5. Бат Инкомме ХХК-ийн “Urkh.mn систем”,
  6. 6. Аксис системс ХХК-ийн “Карте систем”
  7. 7. Дижитал андмед ХХК-ийн “АндМед систем”,
  8. 8. МИТПС ХХК-ийн “Медсофт систем”

                       Дээрх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжуудыг Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын 2025 оны А/130, А/58 дугаар “Журам шаардлага шинэчлэн батлах тухай”-ын нэгдүгээр хавсралтад заасан шаардлагын дагуу үнэлж ажлын хэсгээс дараах программ хангамжууд холбогдох шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан болно..

                      Анхан шатны программ хангамж:

  1. 1. Аксис системс ХХК-ийн “Карте систем” (e-hospital.mn)
  2. 2. МИТПС ХХК-ийн “Медсофт систем” (medsoft.care)
  3. 3. Вингс пос ХХК-ийн “Вингс систем” (pos.wings.mn)

                      Лавлагаа шатны программ хангамж:

  1. 1. Аксис системс ХХК-ийн “Карте систем” (karte.mn)
  2. 2. МИТПС ХХК-ийн “Медсофт систем” (medsoft.care)
  3. 3. Метекс плас ХХК-ийн  “E-Health систем” (cdn.ehealth.gov.mn)
  4. 4. Иклиник ХХК-ийн “E-clinic систем” (eclinic.mn)

Тайлбар: Энэхүү дүгнэлт нь холбогдох журмын хүрээнд хийсэн үнэлгээний үр дүнг мэдээлэх зорилготой бөгөөд программ хангамжийн ашиглалт, цаашдын үйл ажиллагаанд саад учруулах, хязгаарлах агуулга агуулаагүй болно.

АЖЛЫН ХЭСЭГ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар