Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2025.10 сар
46,822
Халдварт бус өвчин 2025.10 сар
2,958,565

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ “ТЭРБУМ МОД” ТАРИХ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/10/11

Байгаль орчныг хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Тэрбум мод” тарих өдөр өнөөдөр  боллоо.

Энэ өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөл Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Тус төвийн хамт олон хүрээлэн буй орчноо хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, ирээдүй хойч үедээ эрүүл, цэвэр орчин үлдээх зорилгоор жил бүрийн мод тарих үйлсэд нэгдэн оролцож байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээний үеэр байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмрээ орууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид ч тасралтгүй оролцохоо илэрхийлж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Талархал, санал хүсэлт
Шалгалтын сорилд хариулах заавар