Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

Булган аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, гүйцэтгэлийн үнэлгээний чиглэлээр чадавхжууллаа

2025/04/10

Булган аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, гүйцэтгэлийн үнэлгээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор  “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдвийн хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр цахимаар сургалт зохион байгуулж нийт 98 хүн хамрагдав.

Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагад аюулгүйн соёлыг бүрдүүлэх зарчим болон гүйцэтгэлийн үнэлгээний чиглэлээр  ахлах мэргэжилтэн Л.Бор,  Тусламж, үйлчилгээний чанар сайжруулах арга хэрэгсэл, чанар сайжруулах төлөвлөгөөг хэрхэн боловсруулах чиглэлээр ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг,  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдол, эрсдэлийг мэдээлэх, тохиолдолд шалтгаан, үр дагаврын дүн шинжилгээг хэрхэн хийх чиглэлээр мэргэжилтэн П. Баярцэцэг нар сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.