ТЕХНОЛОГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГЫГ СУДАЛЖ, МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2025/03/21Тус төв нь 3 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яам, Монгол улс дахь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин Сайдын яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран ”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад технологийн үнэлгээг хэрэглэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний эхний өдөр эмч, мэргэжилтнүүд ИБУИНВУ-ын NICE (National Institute for Health Care and Excellence буюу Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хөгжлийн үндэсний хүрээлэн) байгууллагын үйл ажиллагаа, тус улсын технологийн үнэлгээний эрх зүйн орчин, үнэлгээ хийх арга, аргачлалын талаар мэдээлэл авлаа.
Харин 3 дугаар сарын 21-нд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтнүүд NICE байгууллагын төлөөлөлтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, Их өгөгдөл судалгааны албаны дарга Ч.Мичидмаа байгууллагын үйл ажиллагаа, технологийн үнэлгээний хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр 2 тал цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.





Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29