Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

НҮҮР АМ СУДЛАЛЫН ХҮНИЙ НӨӨЦ, ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛАВ.

2025/03/21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Эрүүл шүд - Эрүүл ирээдүй" нүүр ам судлалын үндэсний II дугаар зөвлөгөөнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн ажилтны төгсөлтийн дараах сургалт болон нүүр ам судлалын салбарын хүний нөөцийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.​

Тус зөвлөгөөнд оролцогчид төгсөлтийн дараах сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, нүүр ам судлалын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох талаар санал солилцсон юм.  Энэ үеэр нүүр амны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.​

Энэхүү зөвлөгөөн нь салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нүүр ам судлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, улмаар иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.​