Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2025.03 сар
8,600
Халдварт бус өвчин 2025.03 сар
921,554

ЭМНЭЛГИЙН СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2025/03/19

Тус төв нь Эрүүл мэндийн яамны харьяа 21 аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдтэй 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг уулзалтаар эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд салбарын цахимжилтын бодлого, эмнэлгийн системүүдийн танилцуулга, мэдээллийг хүргэх юм.

Иймд тухайн уулзалтаар системээ танилцуулах, мэдээлэл хүргэх байгууллагууд саналаа binderya.hdc.gov.mn цахим хаягаар 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Жич: Хариуцах ажилтны нэр, албан тушаал, холбоо барих дугаарын мэдээллийг ирүүлэх.