Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024 он
37,312
Халдварт бус өвчин 2024 он
3,693,186

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025/01/10

Тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах 2025 оны үйл ажиллагааг төлөвлөхөд  нь дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах хүрээнд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, чанар” сэдэвт сургалтыг 01 дүгээр сарын 10-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сургалтын танхимд зохион байгуулж байна.

Сургалтаар тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, эмнэлзүйн эрсдэлийг бууруулах, арилгах чиглэлээр онол болон дадлага хосолсон мэдлэгийг олгох юм.

Сургалтад нийслэлийн төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны 92 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар