Хүн амын тоо 2024 он
3,544,835
Халдварт өвчин 2026.3 сар
9,026
Халдварт бус өвчин 2026.3 сар
938,527

Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх материал

Ажилтан хүсэлт илгээхийн өмнө hr.hdc.gov.mn программд мэдээллээ бүрэн оруулж, программын Тусламж хэсэгт буй Мэргэжлийн зэрэг хүсэх заавар, тусгай шаардлагын дагуу дүйцүүлэх материалын Д1-5 асуумжид нотлох баримтаа дарааллын дагуу PDF болгон цэгцтэй оруулсан байна.

Мэргэшлийн зэргийн нийтлэг болон тусгай шаардлага хангасан ажилтны зэрэг горилсон хүсэлтийг байгууллагын хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, байгууллагын хүний нөөцийн ажилтан маягтын дагуу байгууллагын тодорхойлолтыг баталгаажуулан зэрэг горилогчийн Миний мэдээлэл – Зэрэг хэсэг дэх Гишүүнчлэл сонголтод тохируулсан тухайн мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах нийгэмлэгийн сонголтын “Зэргийн шалгалтад бүртгүүлэх эрх өгөх эсэх” хэсгийг нээн байгууллагын тодорхойлолтыг хавсарган зэргийн шалгалтад хамрагдах эрхийг олгоно.

БАЙГУУЛЛАГААС ЭРХ ОЛГОСНЫ ДАРАА ЗЭРЭГ ГОРИЛОГЧ НЬ ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

Шаардлага хангаагүй материал, нотлох баримтыг хавсаргасан зэрэг горилогчийн хүсэлтийг нийгэмлэг холбооноос хянан үзэж, тайлбар хийн татгалзаж болох тул зэргийн шалгалтын үед программ дахь шалгалтын бүртгэлийн төлөв, илгээмж хэсгээ хянаж байхыг хүсье.

Зэргийн шалгалтын бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зэргийн шалгалт зохион байгуулж буй нийгэмлэг, холбооноос  / ҮЗЭХ / лавлана уу.  

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн байгууллагуудад илгээсэн Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааны тухай тайлбар албан бичгийг ЭНДЭЭС харна уу.

Мэргэшлийн зэрэг горилогчын өргөдлийн маягтыг ЭНДЭЭС татна уу.

Байгууллагын тодорхойлолтын маягтыг ЭНДЭЭС татна уу.

Шалгалтад бүртгүүлэх зааврыг ЭНДЭЭС харна уу.