Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.




Видео нэвтрүүлэг

Бүгдийг үзэх



Мэдээ мэдээлэл

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд Япон Улсын эмнэл зүйн сургалтын туршлагаас нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 

2019-11-18

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд Япон Улсын эмнэл зүйн сургалтын туршлагаас нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 

2019-11-15

Хувийн өргөдөл
Байгууллагын даргаар баталгаажуулсан зэрэг горилогчийн маягт /загвараар/
Нийтлэг, тусгай шалгуурыг хангасаныг баталгаажуулах баримтууд /тусгай шалгуурыг нийгэмлэг, холбоодоос авна/

2019-11-14

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөлтэй хамтран Эрүүл мэндийн статистикч эмч нарт зориулсан “Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нь” сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдөр  зохион байгуулж байна.

2019-11-14

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2019 оны 11-р сарын 08-ны өдрийн хурлын 2-р тогтоолоор 11 салбар зөвлөл, 11 нийгэмлэг, 3 холбоо нийт 25 байгууллагад 2019 онд мэргэжлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулах эрх олгосон байна.

2019-11-11

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх эмнэлгийн мэргэжилтний хандлага харилцаа ёс зүйг сайжруулах зорилгоор анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр Эрүүл мэндийн яам, Япон улсын ЖАЙКА байгууллага хамтран ажиллаж байгаа билээ.

2019-11-08

ЦАХИМ СОРИЛЦАХИМ СОРИЛ

СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАРСУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ТАЛАРХАЛ, САНАЛ ХҮСЭЛТТАЛАРХАЛ, САНАЛ ХҮСЭЛТ


ЭМНЭЛЗҮЙН ЗААВАРЭМНЭЛЗҮЙН ЗААВАР


Эрхтэн шилжүүлэн суулгахЭрхтэн шилжүүлэн суулгах