Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 44 960 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 45 308 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 359 хүүхдээр буюу 0.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 159 буюу 51.1 хувь нь хүү, 22 149 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.6-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 599 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 9 933 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 116 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6 027 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 3 906 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 26 төрлийн 25 976 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 80.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1050 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Тушаал гарчиг ОГНОО Тушаалын дугаар
Удирдамж
Тушаалын нэр Тушаалын огноо Тушаалын дугаар татах холбоос
Удирдамж батлах тухай / Нүүр / 2018-08-28 А346
Хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталдчилгааг зохицуулах журам / Нүүр / 2018-08-28 А346
Удирдамж батлах тухай / Нүүр / 2018-01-23 А16
Хоол эмчилгээний удирдамж / Нүүр / 2018-01-23 А16
Эм зүйн салбарын сайн засаглалын удирдамж батлах тухай / Нүүр / 2016-12-16 А190
Эм зүйн салбарын сайн засаглалын удирдамж / Нүүр / 2016-12-16 А190
Ёс зүйн удирдамж батлах тухай / Нүүр / 2014-01-29 29
Хүний үр хөврөлийн судалгааны ёс зүйн удирдамж / Нүүр / 2014-01-29 29
Эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн удирдамж / Нүүр / 2014-01-29 29
Бэлгийн цөөнх-д ХДХВ-БЗДХ-ын судалгаа явуулахад баримтлах ёс зүйн / Нүүр / 2013-12-20 485
Сүрьеэгийн чиглэлээр хийгдэх судалгаанд хүнийг хамруулахад баримтлах ёс зүй / Нүүр / 2013-12-20 485
Удирдамж батлах тухай / Нүүр / 2013-12-13 472
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний удирдамж / Нүүр / 2013-12-13 472
Сувилгааны газарт / Нүүр / 2013-12-13 472
Удирдамж батлах тухай / Нүүр / 2013-12-13 485