Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд тус алба нь Донорын үйл хэргийг сурталчилах, эрүүл мэндийн салбарынхан болон иргэдэд ойлгуулан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулж байгаа билээ.
Энэ жил анагаах ухааны боловсрол олгох 12 их, дээд сургуулийг 3171 оюутан төгсөж ард иргэдийнхээ энхийн манаанд зогсохоор тангарагаа өргөх гэж байна. Төгсөгчид ажлын байранд гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгдөг бөгөөд энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв зохион байгуулдаг.