Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Жил бүрийн 3 дугаар сарын 24-ны  өдрийг   дэлхий нийтийн хэмжээнд уламжлал болгон тэмдэглэж ирсэн.  

Аяны нээлт 2012 оны 3-р сарын 19 нд орон даяар нэгэн зэрэг болж, аяны үйл ажиллагаа эхэллээ. Аймаг орон нутгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар болон сургууль боловсролын газруудтайгаа хамтран аяны нээлтийн үйл ажиллагааг нийслэлд болж байгаа арга хэмжээтэй адил зохион байгуулалттайгаар хийж байгаа.

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын 2012 оны 2 дугаар улиралд зохион байгуулах хуваарь

2012 оныг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах  жил болгон зарласантай холбогдуулан нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг төв, орон нутагт зохион байгуулах мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоорЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” сургалтыг 2012 оны 3 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад нийслэл, аймгийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтэс болон дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга нар, эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд /нийт 60 хүн/ оролцлоо.

Сургалтыг нээж ЗГХА-ЭМГ-ын дэд дарга Ц.Хун үг хэллээ. Хөтөлбөрийн дагуу “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”, “Биеийн тамирын талаар төрөөс баримталж буй бодлого”, “Тамхины хяналтыг сайжруулах нь”, “Зохистой хооллолт – идэвхтэй хөдөлгөөн”, “НЭМ-ийн тусламж үйлчилгээнд хоол зүйчийн оролцоо”, “Ухуулга сурталчилгаа хийх арга зам”, “Олон нийтийг идэвхжүүлэх нь”, “Стресс түүнээс гарах арга зам”, “Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн үеийн НЭМ-ийн тусламж үйлчилгээ” сэдвээр хичээл заагдсан.