Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЗГХА-Эрүүл мэндийн газрын даргын 2011.04.29-ны өдрийн 79 тоот тушаал гарган “www.eruulmendinfo.mn” вэб хуудсыг хийж олон нийт, иргэдэд эрүүл мэндийн лавлагаа мэдээллийг нэг дороос цахим  байдлаар шуурхай

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл хамтран “Улаанбаатар хотын эмнэлгийн салбарыг хөгжүүлэх бодлогын хувилбарууд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2011 оны 11-р сарын 30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж 6 үндсэн чиглэлээр бодлогыг хэлэлцлээ.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийн 33.1 дэх заалтыг үндэслэн манай газраас “Шингэн галд хүүхдээ түлэгдэхээс сэргийлье” зурагт хуудсыг хэвлүүлэхэд доорх нөхцөлийн дагуу үнийн саналаа 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ үү. “Шингэн галд хүүхдээ түлэгдэхээс сэргийлье” зурагт хуудасны нөхцөл:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийн 33.1 дэх заалтыг үндэслэн манай газраас “Эрүүл мэндийн гарын авлага” номыг хэвлүүлэхэд доорх нөхцөлийн дагуу үнийн саналаа 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлнэ үү.