Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЗГХА–ЭМГ–ын ММСС-тай хамтран ажиллахаар  2011 оны 09-р сарын 17-нд  гарын үсэг зурсан гэрээний  үйл ажиллагааны нэг хэсэг  болох  манай улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон Зонхилон тохиолдох Халдварт бус өвчин  “Насанд хүрэгсдийн артерийн гипертензи”, “Чихрийн шижин хэв шинж-2”, “Хөхний өмөн”, “Умайн хүзүүний өмөн”-ийн эмнэлзүйн удирдамжуудыг хэрэгжүүлэх орон нутгийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх  нэг өдрийн сургалт 2012 оны 1-р сарын 10-ны өдөр Булган аймгаас эхлэж 21 аймаг, 9 дүүрэгт  зохион байгуулагдлаа.

Шалгалтанд 70 ба түүнээс дээш онооо авсан мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн 16-17-ны хооронд ЗГХА-ЭМГ-ын 1-р байр 103 тоотод авчирч өгнө үү.

  1. Өргөдлийн анкет (батлагдсан загвараар)
  2. Дипломын хуулбар (нотариатороор баталгаажуулсан)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  6. Хугацаа дууссан зөвшөөрөл эх хувиар
  7. 2 жилийн хугацаатай зөвшөөрлийг 5 жилээр болгон сунгаж буй эмч нар

нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (нотариатороор

   баталгаажуулсан),

-  ажилласан байгууллагын тодорхойлолт

Шалгалтын төлбөрөө төлөөгүй мэргэжилтэнг шалгалтанд оруулахгүй.

Жил бүр Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, тухайн жилийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг хэлэлцүүлдэн тодорхойлдог. 2011 онд салбарын хэмжээнд “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” уриаг дэвшүүлэн ажилласан бол 2012 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”-ээр зарлаж байна.