Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМЯ-ны ЭТБХЗГ, ЗГХА-ЭМГ-ын ҮТТСТөв, МХЕГ, НМХГ-ын эрүүл мэндийн байцаагч нарын хамтарсан  “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шалгуур үзүүлэлт ба хөндлөнгийн хяналт” сэдэвт уулзалт   ярилцлага 2012 оны 03 сарын 9-ний өдөр ЭМЯ-ны мэдээлэл, сургалт арга зүйн төвд боллоо.

2012 он  “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар”-ын жил бөгөөд өнгөрсөн оны  зонхилон тохиолдох өвчлөлийн статистик мэдээлэл, гарсан эх хүүхдийн эндэгдэл, алсын дуудлага дуудсан судалгаа, аймгийн ЭМГ-аас захиалсан  давтан сургалтын 280 сэдвээс үндэслэн 2012 онд ЗГХА-ЭМГ-аас зохион байгуулах батлагдсан давтан   сургалтын сэдэв.

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх “Гардасил” вакциныг энэ төрлийн өвчин хамгийн их бүртгэгддэг  ММСС-гийн санхүүгийн дэмжлэгээр Сэлэнгэ, Өмнөговь аймаг болоод нийслэлийн Баянгол, Баянзүрх  дүүргийн охидыг сонгон дархлаажуулж байгаа юм.

Халдварт бус өвчин гэж амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлдэг. Монгол улсад сүүлийн жилүүдэд нийгэм, соёл, ахуй амьдралын хэв маяг, зан үйлээс хамааран зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна.