Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийн 33.1 дэх заалтыг үндэслэн Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн маягт хэвлүүлэх ажилд доорх нөхцлийн дагуу үнийн саналаа 2012 он 7 дүгээр сарын 04-ны  дотор ирүүлнэ үү.

“Төрийн болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах нь ” сэдэвт туршлага солилцох уулзалтыг чанарын менежерүүдийн 6-р сарын ажлыг хариуцсан баг, ЗГХА-ЭМГ, НЭМГ, ЭМШУИС-ийн НЭМС-тай хамтран СОС Медика эмнэлэгт 2012 оны 6 дугаар сарын 21-нд зохион байгуулж 45 байгууллагын чанарын менежерүүдийг хамрууллаа. Туршлага солилцох уулзалттай холбоотой илтгэлийг чанарын булангийн туршлага солилцох үйл ажиллагаа хэсэг рүү орж танилцана уу

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын Түргэн тусламжийн үндэсний сүлжээний төв нь Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Гамшиг онцгой байдлын үеийн эмнэлгийн аюулгүй байдал” үндэсний семинарыг 2012 оны 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд “Континентал” зочид буудал, Эрүүл мэндийн яаман дээр зохион байгууллаа. Үндэсний семинарт ЭМЯ, ЗТХБЯ,ОБЕГ, МХЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд,  Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газар, МУЗН, ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмч мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн яаралтай болон гамшгийн үеийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон .

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дахин шалгалт 2012 оны 06-р сарын 25-ны ЗГХА-ЭМГ-ын 2-р байранд болно. Шалгалтад ирэхдээ дараах материалыг авчирна.